Бизнесийн үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх, зах зээлд эзлэх хувь болон ашигт ажиллагаагаанэмэгдүүлэх, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг үргэлж өндөр байлгах зэрэгнь бизнесийн байгууллагууд амжилттай ажиллахад чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлс юм. Өнөөгийн өрсөлдөөн ихтэй зах зээлд дээрх хүчин зүйлсийг амжилттайгаар удирдан авч явахад дараах хүндрэл/саад тулгарч байдаг. Үүнд:
· Нэгдмэл бус тус тусдаа олон тооны процесс
· Мэдээлэл нэгтгэх гар ажиллагааны эрсдэл
· Олон өөр програмуудыг үйл ажиллагаандаа ашигладаг
· Хэлтэс хоорондын уялдаа холбоогүй байдал
· Хугацааны хувьд хоцрогдолтой болон бодит бус мэдээлэлд тулгуурласан буруу шийдвэрүүд
Хэрэв танай байгуулага дээрх асуудлуудтай өдөр тутам тулгарч байгаа бол ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг санал болгож байна.
Байгууллагын амжилтад ERP систем чухал нөлөө үзүүлдэгийн учир нь зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлдэгт оршино. ERP систем нь байгууллагын бүхий л үйл ажиллагааг автоматжуулан ажилтнуудыг илүү бүтээмжтэй ажиллах, удирдлагыг бодит, үнэн зөв тайлан мэдээгээр цаг алдалгүй хангах гэх мэт үр өгөөжтэй. Ингэснээр зардал эрс буурах ба байгууллагын өрсөлдөх чадвар сайжирдаг.
ERP системийн зарим модулиуд
Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем буюу ERP систем нь сүүлийн жилүүдэджижиг дунд аж ахуй нэгжүүд ашиглахад улам тохиромжтойболсон. ERP системд байх ёстой үндсэн боломжууд улам сайжирч ашиглахад хялбар болсоор байна.Интернэт суурьтайсистем,SaaS (Software As a Service) гэх мэт сонголтууд гарч ирсэн нь системийг суулгаж нэвтрүүлэх явцыгхялбар, зардал багатай болгож байна.
Танд тохирох ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр:
· Бодит тайлан мэдээг ашиглана
· Оновчтой шийдвэр гаргахад тань туслана
· Дотоод зохион байгуулалтыг сайжруулна
· Бүрэн автоматжуулалт нь гар ажиллагааг хална
· Бүтээмжийг нэмэгдүүлнэ
· Бизнесийн тань цар хүрээг тэлхэд туслана
· Зардлыг бууруулна
· Оновчтой төлөвлөгөө гаргахад шаардлагтай мэдээллээр хангана
· Байгууллагын өрсөлдөх чадварсайжрах болно.
Олон компаниуд сүүлийн үеийн ERP технологийн хөгжлийгөөртөө агуулаагүйсистемээ хөгжүүлэх гэж ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа бол зарим компаниуд анх удаагаа ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр судлах болсон. Хэрвээ та ERP системийг байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр судалгаа хийж байгаа бол дараах зүйлсийг анхаарах шаардлагатай:
1. Үнэ хямд сонголтууд
ERP системийг байгууллагынхаа онцлог, хэрэгцээ болон ажилчдын ажил үүргийн хувиарийн дагуу суулган ашиглах боломжтой байдаг.Энэ шийдэл нь ERP систем ашиглагч байгууллагаас гарах зардалыг бууруулдаг.
2. ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлхэд улам хялбар болсоор
Компьютер дээр инсталл хийж суулгадаг хуучны ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглахад маш хэцүү болсон. Харин шинэ технологид суурилсан ERP системүүд нь суулгах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явцыг хурдасгаж, хялбар болгож байна. Жишээ нь: сервис, үйлчилгээ маш хурдан явагддаг гэх мэт. Та Сloud based систем мөн SaaS буюу интернэт суурьтай систем эсвэл компьютерт инсталл хийдэг болон зайны шийдлийг нэгтгэсэн системийг сонгох боломжтой.
3. ERP системийг ашиглахад хялбар болсон
Ихэнх ERP системүүд ойлгомжтой, зөвхөн хэрэглэгчид шаардлагатай тайлан мэдээллийг харуулах байдлаар хөгжүүлэгдэх болсон.
4. Уялдан ажиллах байдал нь сайжирсан
Сүүлийн үеийн ERP системүүд нь ажилчид хоорондын болон харилцагч байгууллагуудтай холбогдох байдлыг улам сайжруулах, бүтээмжийг дээшлүүлэх зарчмаар хийгдэж байгаа ба и-мэйл зэрэг өөр системүүдтэй ч холбогдон ажиллаж чадах болсон.
5. Гар утсаа ашиглан ERP системийг ашиглах боломжтой болсон
Интернэт суурьтайERP системийг зөвхөн компьютерээсээ бус өөр олон төхөөрөмжөөс ялангуяа гар утаснаасаа ашиглах боломжтой. Зарим ERP хөгжүүлэгчид гар утсанд зориулан системээ хөгжүүлж байна. Ингэснээр хэрэглэгчид ухаалаг утсаа ашиглан бараа материалын тоо эсвэл санхүүгийн байдлаа хянах боломжтой болж байна.
6. Байгууллагынхаа ашигт ажиллагааг нэмэгдүүлээрэй
ERP систем нь байгууллагын нэн чухал бизнесийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулан байгууллагын бүтээмжийг дээшлүүлж чадаж байна. 2011 онд Их Британы Бизнес Технологийн Газраас ERP систем ашиглагч компаниудын дунд судалгаа явуулахад оролцогчдын 70% нь санхүүгийн тайлан мэдээ нь сайжирсан гэсэн хариулт өгчээ. Энэ бол ERP систем ашигласнаар гарах эерэг үр дүнгийн нэгээхэн хэсэг нь юм. Шинэ ERP системүүд нь санхүү, борлуулалт түгээлт, хүний нөөц гэх мэт нэгжүүдийн хоорондын уялдаа холбоог улам нарийн болгож бодит тайлан мэдээг танилцуулж байна.