Дижитал орчинд хэрэглэгчдэд хялбархан хүрч, тэдэнтэй нягт уялдаа холбоо тогтоохоос эхлээд олон давуу талууд бий учир дижитал маркетингийг брэнд стратеги болон маркетингийн төлөвлөгөөндөө тусгах шаардлагатай үе ирж байна.
Танд дижитал маркетингийн 7 үр ашгийг танилцуулая.
1.Контентоор дамжуулан хэрэглэгчдэд хүрэх боломж
Контентийн софтвер компани болох “Newscred” Маркетеруудын 72% нь дижитал контент нь сэтгүүл дээр тавигдсан зар сурталчилгаанаас илүү үр өгөөжтэй байгаа болон тэдний 69% нь контент нь шууд имэйл явуулах болон PR хийснээс илүү үр дүнтэй байна гэдэгтэй санал нийлж буйг мэдээлсэн.
2.Энгийн харилцагчдыг өөрсдийн хэрэглэгч, сурталчлагч болгох
Дижитал маркетингийн аналитикийн тусламжтайгаар худалдан авах чадвар бүхий хэрэглэгчдийн зан төлөвийг судлан, шийдвэр гаргалтанд нь нөлөөлж болно.
3.Conversion буюу бүртгэх процессыг оновчлох
Өөрийн вебсайт дээр “click” даран орж ирсэн анхны алхмаас нь эхлэн conversion хийх бүрэн боломжтой. Энэ талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл “conversion буюу бүртгэх процессийг тоолох, шинжлэх” подкастыг сонсоно уу.
4.Гар утас хэрэглэгчидтэй холбогдох
Сүүлийн үед гар утас хэрэглэгчдийн тоо огцом өсөж, хэрэглэгчдийн ихэнхи нь мэдээ мэдээллийг гар утсаараа авч байгаа энэ үед дижитал маркетингийн аргаар ухаалаг утас, таблет хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвт нөлөөлж болно. Сонирхуулахад, судалгаагаар хэрэглэгчдийн 82% нь гар утас ашиглан худалдан авалт хаанаас хийх эсэхээ шийддэг байна.
5.Хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох
Уламжлалт маркетингийн 4П-ээс илүүтэй дижитал маркетинг дээр анхаарснаар ашиг орлого тань өсөх өндөр магадлалтай. Мөн дижитал маркетинг үнэн зөв датаг шууд цуглуулдаг учир уламжлалт маркетингаас илүү хөрөнгө оруулалтын өгөөжийг хялбарханаар бодитой тооцоолох боломжтой.
6.Анализ хийж, түргэн өөрчлөгдөх боломж
Дээр дурьдсанчлан дижитал маркетинг нь цаг үетэй холбогдсон датаг түргэн шуурхай цуглуулдаг тул харилцагчдын анхаарлыг юу татаж трэнд болж байгаа эсэх дээр дүгнэлт хийн хувьсан өөрчлөгдөх боломжтой.
7.Илүү их өрсөлдөөнийг бий болгох
Одоогийн байдлаар амжилттай явж буй компани, корпарицууд дижитал маркетингийг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна. Дижитал маркетингд шилжиж амжаагүй бизнесийн байгууллагууд өрсөлдөгчдөөсөө нэг алхмын хойно үлдэж байна гэсэн үг. Тиймээс өөрийн бизнесийг ухаалаг дижитал маркетингийн стратегитай холбох тал дээр анхаарлаа хандуулах цаг болсон.